Дэлхийд нэр хүндтэй банк санхүү, эдийн засгийн шилдэг сэтгүүл болох Английн “Capital Finance International” сэтгүүлээс 2014 оны Монгол улсын “Шилдэг Жижиг Дунд Үйлдвэрлэлийг дэмжигч банк”-аар Капитал банкийг шалгарууллаа.
Дэлхийд нэр хүндтэй банк санхүү, эдийн засгийн шилдэг сэтгүүл болох Английн “Capital Finance International” сэтгүүлээс 2014 оны Монгол улсын “Шилдэг Жижиг Дунд Үйлдвэрлэлийг дэмжигч банк”-аар Капитал банкийг шалгарууллаа.
Тус шагналыг “Capital Finance International” сэтгүүл нь Нэгдсэн Үндэсний Байгууллага, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн саналыг үндэслэн жил бүр банк, санхүүгийн салбарт манлайлан ажиллаж буй байгууллага, хувь хүнийг онцлон шалгаруулдаг уламжлалтай.
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд нйит 71 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 55 мянга орчим нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 45 мянган аж ахуйн нэгж буюу 82 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарынх байдаг.
Капитал банк жижиг дунд бизнесийг дэмжих зорилгынхоо хүрээнд хямд өртөгтэй, нөхцөл сайтай банкны бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, бизнес эрхлэгчдэд хүргэхийн тулд Монгол улсын засгийн газраас төдийгүй, Олон улсын байгууллагуудаас Монгол улсад хэрэгжүүлж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн 27 төсөл, хөтөлбөрийг дэмжин ажиллаа.
Олон улсын чанартай Дэлхийн банк, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх сан, ADRA, MercyCorps, JICA-ийн төсөл, хөтөлбөрүүдийг өөрийн банкаар дамжуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын найдвартай, итгэлтэй түнш болсныг харгалзан үзэж Монгол улсын “Шилдэг Жижиг Дунд Үйлдвэрлэлийг дэмжигч банк”-аар шалгаруулсан байна.