Гэмт хэрэгтнүүдийн мэдээллийг 10 сая доллараар үнэлэв

Хуучирсан мэдээ: 2014.09.21-нд нийтлэгдсэн

Гэмт хэрэгтнүүдийн мэдээллийг 10 сая доллараар үнэлэв

 

Фото: Carlo Allegri / Reuters

 

АНУ-ын сенат Америкийн сэтгүүлчид Жеймс Фоули ба Стивен Сотлофф нарыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн тухай мэдээллийг үнэлсэн хуулийн төслийг баталлаа. Мэдээллийн мөнгөн шагнал нь 10 сая ам.доллар байна гэж Agence France-Presse дамжуулав.

 

Жеймс Фоули, Стивен Сотлофф нарын дурсгалыг хүндэтгэх нэг шалтгаан нь гэмт хэрэгтнүүдийг хариуцлагад татах явдал гэж Флорида мужийн сенатор Марко Рубио мэдэгдэв.

 

Хуулийн төслийг ерөнхийлөгч Барак Обама баталгаажуулан гарын үсэг зурахаас өмнө түүнийг Конгрессийн Төлөөлөгчдийн танхим батлах ёстой.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж