Испанийн Гадаад хэргийн сайд Кубад айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Испанийн Гадаад хэргийн сайд Кубад айлчилна

Испанийн Гадаад хэргийн сайд Мигел Анхел Моратинос ирэх даваа гаригт Куба улсад айлчилж, тус арлын эрх баригчид болон католик сүмийн хооронд хүний эрхийн асуудлыг хэвийн болгох талаар явуулж буй хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх зорилготой байгаагаа мэдээлсэн байна.
Хүний эрхийг хамгаалах талаар сүүлийн үед Кубад ямар нэгэн өөрчлөлт гарч байгаа эсэх талаар сэтгүүлчдийн тавьсан асуултад “Тийм” гэж хариулаад өөрчлөн шинэчлэлт хийх талаар гаргаж буй хүчин чармайлтад бид хүндэтгэлтэй хандаж байгаа гэж онцолсон байна.
Кубын тэрс үзэлтэн Гильермо Фариньяс дөрвөн сарын турш өлсгөлөн зарлаад байгаа бөгөөд хэдийгээр эмчийн хяналтын дор байгаа боловч биеийн байдал нь хүнд байгаа гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж