
Онгоцны үйлдвэрт жингийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Ашиг багатай нэг грамм ч гэсэн сая сая долларын зардал гаргахад хүргэдэг ажээ. Жишээ болгон дурдахад тив дэлхий алгасан нислэг хийж буй American Airlines-ийн олон мянган нислэгийн үеэр зорчигчдодоо өгч буй зуушнаасаа нэг ширхэг чидун жимс хасахад л жилд ойролцоогоор 40000 мянган долларын хэмнэлт гаргах тооцоо хийжээ. Нэг онгоцыг будахад ойролцоогоор 200 кг будаг хэрэглэдэг байна.
Онгоцыг ер нь яагаад буддаг юм бэ гэвэл мэдээж зэвэрч гэмтэхээс нь хамгаалдаг гэж хүн болгон л хариулна. Яагаад цагаан өнгөөр ихэвчлэн буддаг юм бэ гэвэл нарны гэрлийг ойлгох зориулалттай байдаг аж. Нөгөө талаар онгоцны бие нь дээр гарсан аливаа цууралт гэмтлийг олж тогтооход тусалдаг байна. Бас осол гэмтлийн үед онгоц хаана байгааг нь олж харахад тод цагаан өнгө туслана. Халуун дулаан үед онгоцны дотор сэрүүхэн байх бас нэгэн боломжийг олгож байгаа юм.
Гэтэл цагаанаар бус содон өөр өнгөөр будсан онгоц байдгийг бид мэднэ. Энэ нь голцуу сурталчилгааны зориулалттай байдаг ажээ. Конкорд онгоцуудыг хурд ихтэй, агаарын урсгалтай үрэлт их гаргадгаас нь шалгаалан цагаан өнгийг сонгон авсан байдаг. Гэтэл Пепси-Кола мэтийн зарим компани сурталчилгаа хийхээр ихээхэн хөрөнгө мөнгө зориулж, өөр өнгөөр будуулж байсан удаа бий аж. Харин цэргийн онгоцуудыг өнгөлөн далдлах зорилгоор алаглан будах, өөр өнгө хэрэглэх заншил бий болжээ.
Эх сурвалж: ABC.es
Бэлтгэсэн Д.Пунцаг