ХААИС-ийн оюутууд өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр Чингисийн талбайг цэвэрлэж, угаалаа. Тус сургуулийн III курсийн оюутан, оюутны холбооны гишүүн Б.Тэгшинсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн хэд дэхь жилдээ энэ үйл ажиллагаа хийж байна вэ? Хичнээн оюутан цэвэрлэгээ хийж байна вэ?
-ХААИС-ийн оюутнууд хоёр дахь жилдээ энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Шинээр тус сургуульд элсэн суралцаж байгаа оюутнууд хамрагддаг. Энэ удаа тус сургуулийн 1-р курсийн 500 гаруй оюутнууд ирсэн. Эдийн засаг, бизнесийн сургууль, Инженерийн сургууль, Байгалийн ухааны их сургууль зэрэг сургууль бүрээс оюутнууд хамрагдаж байна. Мөн сургууль бүрийн оюутны холбооны төлөөлөлүүд ажиллаж байна.
-Та бүхэн цэвэрлэгээ хийхэд ямар хүндрэл гарч байна. Ер нь Чингисийн талбай хэр бохир санагдав?
-Өнөөдөр Чингисийн талбайн эргэн тойрныг цэвэрлэхэд хүндрэл гарсангүй. Нартай сайхан өдөр таарлаа. Тийм их бохир санагдсангүй. Шалыг угааж, цэвэрлэлээ. Бохийг маш ихээр нааж үлдээсэн байна. Тамхины иш, самрын хаягдал их байна.
Ч.БОЛОР