Азийн олимп гэгддэг Азийн спортын их наадам БНСУ-ын Инчён хотод эхний өдрөө боллоо. Энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг жингийн барилдаанууд болж медальтнууд тодорлоо.
Манай дөрвөн бөх барилдсанаас гурав нь алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, 60 кг-д дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ.
Жүдо бөхийн шигшээ барилдааныг ETV шууд дамжуулсан бөгөөд баг тамирчдаа дэмжихээр олон монголчууд Инчён хот дахь Дувон спорт зааланд хүрэлцэн ирсэн байлаа.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ.
Монголын баг тамирчид эхний өдөр жүдо бөх, буудлагын төрлөөс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртэж, багийн дүнгээр БНХАУ (5 алт, 1 мөнгө, 4 хүрэл), БНСУ (4+4+3)-ын ард гуравдугаар байрт явна.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
/Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Инчён хотод ажиллаж байна/.