Гурван бөх алтан медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2014.09.20-нд нийтлэгдсэн

Гурван бөх алтан медалийн төлөө барилдана

Азийн олимп гэгддэг Азийн спортын их наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг жингийн барилдаанууд болж байна.

Манай дөрвөн бөх барилдсанаас гурав нь алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар алтан медалийн төлөө барилдана. Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 цагаас эхлэх бөгөөд ETV шууд дамжуулж байна.

 

 

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ.

/Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Инчён хотод ажиллаж байна/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж