Нэрт теннисчин Ли На их спортоо орхилоо

Хуучирсан мэдээ: 2014.09.20-нд нийтлэгдсэн

Нэрт теннисчин Ли На их спортоо орхилоо

Мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд Азийн төлөөлөл болж байсан БНХАУ-ын Ли На бэртлийн улмаас их спортоо орхилоо. Тэрээр энэ жил хүнд гэмтлийн улмаас хэд хэдэн тэмцээнд оролцож чадаагүй бөгөөд 32 насандаа зодог тайллаа. 2011 онд Францын нээлттэй тэмцээн түрүүлж, “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн анхны Ази теннисчин болж байсан тэрээр энэ онд “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлсэн билээ. Ли На “Австралийн тэмцээн гайхалтай болсон. Тэндээс би гайхалтай баяр баясгалан, аз жаргал, ололт амжилтыг ер бусаар хүртсэн. Гэхдээ тэр ялалт бас маш хүнд ирсэн. Магадгүй би өрсөлдөөнд орохын тулд маш сайн бэлтгэлтэй байх ёстой. Гэвч энэ бүгдэд 100 хувь байж чадсангүй. Үүнээс өөр шийдвэр гаргахаас аргагүйд хүрлээ." гэсэн байна.

Энэ оны эхний "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-д түрүүлсний дараа чансаагаа хоёрт хүргэж байсан Ли На дэлхийн чансааны зургаад бичигдэж буй. 

Одоогоос гурван жил өмнө буюу 2011 оны зургаадугаар сард Францын нээлттэй тэмцээнд түрүүлж Ази тивийн анхны "Их дуулга" хүртсэн теннисчнээр түүхэнд тэмдэглэгдсэн тэрээр энэ жил Мельбурны кортод дахин энэхүү нэр хүндтэй цомыг өргөсөн юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж