Монголын сагсчид эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.20-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид эхний хожлоо авлаа

-Монгол Улсын эрэгтэй баг эхний тоглолтод ХонгКонгийн багийг 86:77-ын харьцаагаар хожлоо.

Азийн спортын 17-р наадам БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Эрэгтэй 16 баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын шигшээ баг ХонгКонг, Мальдив БНУ, Кувейт улсын багууд урьдчилсан шатны "А" хэсэгт багтсан.

Манай сагсчид өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо ХонгКонгтой хийж, 86:77-ын харьцаагаар хожлоо. Энэ тоглолтод Т.Санчир 31 оноо, 13 самбар, Б.Билгүүн 27 оноо, 7 самбар, О.Ууганбаяр 12 оноо, 5 самбар, О.Сэргэлэн 7 оноо, 5 самбар авсан үзүүлэлттэй байна.

Эрэгтэй баг маргааш Мальдивтай тоглоно. 

09.20 Монгол-Хонг Конг 86:77

09.21 Мальдив БНУ- Монгол

09.22 Кувейт-Монгол

Гэрэл зургийг Э.ХАРЦАГА.
 

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

Эрэгтэй: Б.Билгүүн, Т.Санчир, Г.Баттөр, Б.Одбаяр, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн, М.Бадрах, Ц.Азбаяр, Б.Мөнхболд, М.Отгонмөнх, О.Ууганбаяр, Ш.Сэдбазар

Эмэгтэй: Б.Хос-Эрдэнэ, О.Болортуяа, Б.Солонго, Г.Золзаяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Энхдэлгэр, З.Цолмон, Г.Баярцэцэг, Б.Алтанзаяа, И.Долгор нар багтжээ.

Дасгалжуулагч: О.Баярцогт (ерөнхий дасгалжуулагч)

Эмэгтэй 11 баг өрсөлдөж байна.  Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж, тэднээс хоёр баг шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авах юм.

Монгол Улсын эмэгтэй баг ирэх мягмар гариг буюу есдүгээр сарын 23-нд ХонгКонгтой эхний тоглолтоо хийх бол 24-нд Катар, 25-нд Казахстан, 27-нд Непалийн багтай тус тус тоглоно.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж