Гадаад валютын ханш буурав

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Гадаад валютын ханш буурав

Гадаад валютын ханш хоёр долоо хоногийн өмнөхөөс 20-25 төгрөгөөр буурчээ. Өнөө өглөөний 09.00 цагийн байдлаар “Найман шарга” валют арилжааны цэгт ам.долларыг 1427 төгрөгөөр авч, 1429 төгрөгөөр худалдаалж байлаа. Мөн евро, юанийн ханш ч буурсан байна. Еврог 1940 төгрөгөөр авч, 1950 төгрөгөөр худалдаж байгаа бол юанийг 206.5 төгрөгөөр авч, 207 төгрөгөөр зарж байна. Харин рублийн ханш харьцангуй тогтвортой, 47 төгрөгөөр авч, 47.5 мөнгөөр зарагдаж байна.
Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж