Бага тэнгэрийн аманд бөөгийн тахилга болно

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

Бага тэнгэрийн аманд бөөгийн тахилга болно

21 аймгийн тахилгатай шороо, чулууг залах ёслолыг Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр төлөвлөж байна. Монгол бөөгийн зайран, удган нар нэгдэн чуулж, 21 аймаг дахь бөөгийн тахилгатай газар нутгаас дээжлэн авчирсан шороо, чулууг залах ажээ. Нутаг орондоо тэр бүр очиж чадахгүй байгаа хүмүүст зориулан энэхүү ёслолыг гүйцэтгэх гэнэ. Сонирхсон хүн бүхэн ирэх даваа гарагийн 11 цагт Бага тэнгэрийн аман дахь бөөгийн сүлд тахилгат газарт очиж болох юм байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж