Хүмүүнлэгийн тусламжинд $17 тэрбум шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

Хүмүүнлэгийн тусламжинд $17 тэрбум шаардлагатай

ИТАР-ТАСС/EPA/JASON SZENES

 

НҮБ-ын үнэлгээгээр, дэлхийн 108 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун лхагва гаригт ИТАР-ТАСС. Агентлагт ярьсан байв.

 

“Дэлхий даяар 108 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа ба тэдэнд туслахын тулд хүмүүнлэгийн байгууллагуудад 17,1 тэрбум доллар хэрэгтэй байна" гэж тэр хэлжээ.

 

Пан Ги Мун дэлхийн хамтын нийгэмлэг хүмүүнлэгийн ноцтой  хямралуудтай тулгарч байна гээд Сири, Ирак, Өмнөд Судан, Төв Африкийн зэвсэгт мөргөлдөөнүүдийг жишээ болгон нэрлэжээ. Мөн өнгөрсөн жилд  хүмүүнлэгийн 150 ажилтнууд алагдсныг тэр бас санууллаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж