Xувь нэмрээ оруулсан иргэдийг шагнав

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

Xувь нэмрээ оруулсан иргэдийг шагнав

Монгол, Японы харилцаанд хувь нэмрээ оруулсан иргэдийг шагнав

Монгол, Япон Улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах япон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд 9 дүгээр сарын 19-ний өдөр гардууллаа. Үүнд:

Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки,
Парламент дахь ЛАН-ын Япон, Монголын харилцааг дэмжих бүлгийн дарга М.Хаяаши,
дээрх бүлгийн зөвлөх, ЛАН-ын Ерөнхий зөвлөлийн дарга Т.Никай,
Гадаад хэргийн дэд сайд Ш.Сүгияама,  
“Шицүкэ но кай” нийгэмлэгийн тэргүүн Н.Ито,
Гадаад хэргийн дэд сайд асан Р.Като,
“AMDA” ТББ-ын тэргүүн Ш.Сүганами,
“Ардын дипломатын нийгэмлэг”-ийн зөвлөх П.Гялпо,
Мияаги-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Канно,
“Хөх тэнгэр” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ш.Учида нарыг “Алтангадас” одонгоор,

“Асая Тэк” компанийн захирал Ш.Амемияа, “Тошиба Солюшнс” компанийн ажилтан К.Марүока, Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр”ийн зөвлөх Т.Күникүмо нарыг “Найрамдал” медалиар тус тус шагнав.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж