БНСУ-ын Инчон хотын "Асиад" цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр Азийн зуны спортын XVII наадмын нээлт болно. Нээлтийн үйл ажиллагаанд 45 улсын төлөөлөгчид оролцох бөгөөд Улаанбаатарын цагаар 19.00-23.00 цагийн хооронд үргэлжлэх аж.
Азийн спортын 17-р наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 04-нд БНСУ-ын Инчон хотноо үргэлжилнэ. Азийн наадамд Монгол Улс спортын 23 төрөлд 240 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.
Азийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээн есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болох бөгөөд нийт 15 багц медалийн эзэд тодорно.
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ:
Эрэгтэй: 69 кг Б.Оргилсайхан, 94 кг А.Амартөгс, 105 кг Т.Төмөрбаатар
Эмэгтэй: 53кг Б.Анхзаяа, О.Баярцэцэг, 58 кг А.Отгонжаргал, Б.Дэнсмаа, +75 Ц.Ариунжаргал