УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийгмийн Ардчилал Залуучуудын холбооноос арав хоногийн хугацаатай хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ямар ажил зохион байгуулбал илүү нийцтэй вэ гэсэн асуудлаар иргэдээс санал авахаар төлөвлөсөн байна.
Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулан ажиллах болсон. Тус яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд явуулын хөдөлмөрийн бирж байгуулж дүүрэгт, хороодод ажилуулж, иргэнээ ажилтай болгох чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа. Гэвч хямралын уршгаар нөгөө талд нь компаниуд ажилтнуудаа цомхотгох, эсвэл цалингүй чөлөө олгох зэргээр бүсээ чангалах болсон юм. Үүний уршгаар иргэд ажлын байраа алдаж байгаа юм. Тиймээс тус холбоо нь хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах, цалингийн үнэлэмжийг инфляци болон хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулах, улмаар хариуцлагыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах. Бүхий л салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, улмаар зах зээлийг тэлэх, төрийн үйлчилгээг төрийн бусаар гүйцэтгүүлэх ажлыг ажил хэрэг болгох, амьжиргааны доод түвшин, баталгаат түвшинг тооцох аргачлалыг эргэж харах, сайжруулах зэрэг хэд, хэдэн чиглэлээр ажиллахаар болсноо мэдэгдэв.
Г.НАРАН