БНСУ-ын Инчон хотын "Асиад" цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр Азийн зуны спортын XVII наадмын нээлт болно. Нээлтийн үйл ажиллагаанд 45 улсын төлөөлөгчид оролцох бөгөөд Улаанбаатарын цагаар 19.00-23.00 цагийн хооронд үргэлжлэх аж.
Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний мэдээллээс хүргэж байна.
Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээн өнгөрөгч ням гаригаас эхэлсэн бөгөөд эмэгтэй 11 баг өрсөлдөж байна. “А” хэсэгт БНСУ, Энэтхэг, Тайланд, Мальдив, “В” хэсэгт Япон, БНХАУ, Тайвань, Йордан, “С” хэсэгт БНАСАУ, Хонконг, Вьетнам улсын багууд өрсөлдөж буй.
“А”, “В” хэсэгт хоёр тоглолт явагдсан бол “С” хэсэгт нэг тоглолт болжээ. “А” хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч орны баг хоёр хожил авснаар шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан бол “В” хэсэгт Япон, БНХАУ-ын багууд дөрвөн оноотой болжээ.
Харин “С” хэсэгт БНАСАУ-ын бүсгүйчүүд Вьетнамын багийг 5:0-оор хожсоноор эхний хожлоо аваад байна. Энэ хэсгийн хоёр дахь тоглолт маргааш буюу есдүгээр сарын 20-нд Хонгконг-БНАСАУ-ын багуудын хооронд болох юм.
Маргааш буюу есдүгээр сарын 20-нд “С” хэсэгт Хонгконг-БНАСАУ-ын багуудын тоглолт болно. Хэсгийн сүүлийн тоглолтууд ирэх мягмар гариг буюу энэ сарын 23-нд болж, шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн тодрох юм.
Ч.БОЛОР