Өнөөдөр “Давхар цохилт”-ыг нээнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Давхар цохилт”-ыг нээнэ

“Үргээлэг” киног бүтээлцсэн “Prime Pictures” болон “Амжилтаа ахиулъя” ТББ хамтран “Давхар цохилт” уран сайхны киног бүтээсэн бөгөөд өнөөдөр 17.00 цагт Тэнгис кино театрт нээлтийг нь хийх гэж байна. Нээлтийнх нь улаан хивсний ёслолд Монголын урлаг соёлын томоохон төлөөлөгчидөөс гадна уг кинонд тоглосон уран бүтээлчид оролцох юм.

Киноны гол дүрд Гавьяат жүжигчин Л.Баттулга /Аглуу/, Топ модель Б.Одгэрэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Б.Мишээл нар тоглосон байна. Мөн жүжигчин Г.Мягмарнаран, Батаа, Б.Навчаа, Ц.Алдармаа, "Guys"-ын Лхагваа нарын дэлгэцийн шилдэг жүжигчид, олимп, дэлхийн аварга, алдартай тамирчид, рок попын хамтлаг, дуучдаас бүрдсэн шинэхэн “жүжигчид” мөн дүр бүтээсэн юм. Харин киноны найруулагчаар Г.Анхбаяр, продюсероор Г.Анархүү ажиллажээ.

В.ТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж