Автобусны тусгай шугамтай болно

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Автобусны тусгай шугамтай болно

Бүтэн нэг жилийн турш яригдсан 
Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан 
хотын тээврийг хөгжүүлэх төслийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын
үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Захиргааг төлөөлөн
хотын дарга Г.Мөнхбаяр,  Сангийн яамыг төлөөлөн Зээл тусламжийн бодлого,
хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэлбаатар,  Азийн хөгжлийн банкийг
төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийн
үүрэг гүйцэтгэгч С.Лжунволл нар энэ арга хэмжээнд оролцсон.  Төсөл
хэрэгжснээр Улаанбаатар хот  тусгай замын  автобусны  замтай болно.
Эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэгч  27 сая ам долларын санхүүжилт хийхээр
болж байгаа юм.  Нийтдээ  нийтийн тээврийн салбарт дунд хугацаанд 
ойролцоогоор 299 сая ам доллар шаардагдах энэ төслийг хэрэгжүүлснээр
нийслэлийн нийтийн тээврийн хөгжлийг  цогцоор нь шийдэх боломжтой болох
аж.  Үүнд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийн
зэрэгцээ энэ салбарт бодлогын  шинэчлэл хийнэ.

Үүнд Энхтайвхны
өргөн чөлөө дагуу 12,6 метр урттай тусгай замын автобусны дэд бүтцийг
бий болгох юм.  Түүнчлэн  GPS  технологид суурилсан  IC  цахим
тасалбарын систем ба тээврийн хэрэгслийн байршил тогтоох системийг
нэгдсэн байдлаар сууриулж  нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэг цэгээс
хянах систем багтах юм.  Хэдийгээр төсөл албан ёсоор эхлээгүй ч Азийн
хөгжлийн банк  техникийн туслалцааны  хүрээнд 500 мянган ам долларыг
тусгай сангаасаа гаргажээ.  Энэ хөрөнгөөр  цахим тасалбар болон 
тээврийн хэрэгслийн байршлыг автоматаар тогтоох  системүүдийн
төлөвлөлтийг хийх гэж байна. Төсөл хэрэгжүүлэгч Азийн хөгжлийн банкныхан
энэ төслөө тодорхойлохдоо Улаанбаатар хотод  богино хугацаанд бага
өртөгтэйгээр нийтийн тээврийн асуудлыг шийдэх оновчтой арга зам тусгай
замын автобусны шугам гэж нэрлэж байна.  Хэрвээ метро байгуулья гэвэл
дор хаяж 30 жилийн хугацаа шаардагдах бол тусгай замыг долоон  жилийн
дотор байгуулах бололцоотой.  Хөрөнгө санхүүгийн тухайд ч  метроноос
хамаагүй бага өртгөөр барих тооцоог гаргасан байлаа.  32 жилийн
хугацаанд зээл авч буй тусгай замын автобусны шугамтай болох төслийн хүү
эхний найман жилд  жилийн нэг  хувийн хүүтэй  харин үлдсэн 24 жилд 
жилийн 1,5 хувийн хүү төлж барагдуулах юм” гэж Нийслэлийн Хэвлэл
мэдээллийн албанаас мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж