Азийн спортын 17-р наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 04-нд БНСУ-ын Инчон хотноо үргэлжилнэ. Азийн наадамд Монгол Улс спортын 23 төрөлд 240 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.
Гандболлын тэмцээн есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 2-ны хооронд болно.
ГАНДБОЛЛ:
Эрэгтэй: Д.Бадрал, П.Юмчиндорж, Д.Эрдэнэ-Очир, Б.Мөнхбилэг, Д.Цогтбаяр, С.Нямдорж, Г.Цэнгүүнбаяр, Б.Баатарсүрэн, Б.Бэлгүтэй, Х.Нарангэрэл, Л.Загдсүрэн, Н.Ганчөдөр, Б.Бадамсэд, Б.Дарханбаатар
Эрэгтэй 14 баг өрсөлдөж байгаагаа Монгол Улсын баг Бахрай, Саудын Арабтай "А" хэсэгт багтжээ.
Монголын баг маргааш Бахрайн, нөгөөдөр Саудын Арабтай тоглох юм. Гандболын тэмцээн Инчон хотын "Seonhak", Суван хотын Сувон спортын ордонд болох аж.