&#34Калмэжи&#34 далайн шуурганд 6 сая хүн нэрвэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

&#34Калмэжи&#34 далайн шуурганд 6 сая хүн нэрвэгдлээ

© AP/Kin Cheung

 

Хятадын өмнөд нутгийн Хайнань, Гуандун мужууд ба Гуанси-Чуанын автономын районоор "Калмэжи" гэж нэрлэгдсэн далайн шуурга дайрах үеэр наад зах нь 5,97 сая хүн нэрвэгдсэн байна. Ган гачиг, үертэй тэмцэх БНХАУ-ын  албаны штабын мэдээгээр гамшигт наад зах нь долоон хүн амь үрэгдсэн ба нэг хүн сураггүй болжээ.

 

 

Албан ёсны мэдээгээр, 668 мянган га тариан ногооны талбай усанд автаж 1,6 мянган байр байшин эвдэрчээ. Шуурганы улмаас нисэх буудлууд хаагдаж далайн боомт, төмөр замын ажиллагааг зогсоосон байв.

 

"Калмэжи" гэсэн нэр нь солонгосоор “цахлай” гэсэн үг бөгөөд энэ нэрийг авсан халуун орны хар шуурга нь энэ жил Хятадын нутгаар дайрсан 15 дахь шуурга боллоо. Хятадад орж ирэхээсээ өмнө уг шуурга Филиппинийг дайрч үер үүсгэн таван хүний амийг авч оджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж