
Үүнд Энхтайвхны өргөн чөлөө дагуу 12,6 метр урттай тусгай замын автобусны дэд бүтцийг бий болгох юм. Түүнчлэн GPS технологид суурилсан IC цахим тасалбарын систем ба тээврийн хэрэгслийн байршил тогтоох системийг нэгдсэн байдлаар сууриулж нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэг цэгээс хянах систем багтах юм. Хэдийгээр төсөл албан ёсоор эхлээгүй ч Азийн хөгжлийн банк техникийн туслалцааны хүрээнд 500 мянган ам долларыг тусгай сангаасаа гаргажээ. Энэ хөрөнгөөр цахим тасалбар болон тээврийн хэрэгслийн байршлыг автоматаар тогтоох системүүдийн төлөвлөлтийг хийх гэж байна. Төсөл хэрэгжүүлэгч Азийн хөгжлийн банкныхан энэ төслөө тодорхойлохдоо Улаанбаатар хотод богино хугацаанд бага өртөгтэйгээр нийтийн тээврийн асуудлыг шийдэх оновчтой арга зам тусгай замын автобусны шугам гэж нэрлэж байна. Хэрвээ метро байгуулья гэвэл дор хаяж 30 жилийн хугацаа шаардагдах бол тусгай замыг долоон жилийн дотор байгуулах бололцоотой. Хөрөнгө санхүүгийн тухайд ч метроноос хамаагүй бага өртгөөр барих тооцоог гаргасан байлаа. 32 жилийн хугацаанд зээл авч буй тусгай замын автобусны шугамтай болох төслийн хүү эхний найман жилд жилийн нэг хувийн хүүтэй харин үлдсэн 24 жилд жилийн 1,5 хувийн хүү төлж барагдуулах юм” гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.