Ажлын хэсгийг Л.Цог ахална

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийг Л.Цог ахална

Энэ өдрүүдэд Монголын улс нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэн өдөр тохиож байна. Ю.Цэдэнбал нь улс орноо 44 жил удирдаж, орчин үеийн хөгжингүй Монгол Улсын үндэс суурийг тавьсан XX зууны манлай улс төрийн зүтгэлтэн хэмээн үнэлэгддэг юм.

Өнгөрсөн даваа гаригт Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болсон бөгөөд энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан “Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хилсээр хохирсон Ю.Цэдэнбал даргыг өдгөө цагаатгах учиртай гэж бид үздэг. Тийм ч учраас МАХН энэ ажилд санаачилга гаргаж цагаатгах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог ахалж байгаа”  гэсэн юм.

Онцлоход, хоёр жилийн дараа буюу 2016 онд Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой тохионо.

Л.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж