2004 онд есөн настай хүүхдийг өлсгөн хөнөөсөн гэх хэргийн буруутан эмэгтэйн цаазаар авах ялыг Америкийн Техас мужид гүйцэтгэжээ. Тэр эмэгтэй өөрийн найз хүүхний хүүхдийг хөөсөн нь тогтоогдон цаазын ял сонсчээ.
Лиза Анна Коулман гэх 38 настай эмэгтэйн организмд үхлийн тунгийн тариаг хийсэн байна. Коулман энэ жилийн дотор АНУ-д цаазлагдсан хоёр дахь эмэгтэй нь болжээ.
Мөрдөн байцаагчид тэр эмэгтэйн гэрт 2004 онд нэгжлэг хийгээд чих нь тасдагдаж, гар хөл нь хүлэгдэн хөөсөн хүүгийн цогцосыг олсон байв. Коулманы найз эмэгтэй Марселла Уилльямсийн хүү байсан нь тогтоогдож, задлан шинжилгээгээр хүү өлсч үхсэн байв. Бас хатгаатай байжээ. Нас барах үедээ хүү 15,9 кг жинтэй байсан гэнэ.
Түүнд цаазын ялыг 2006 онд сонсгосон ба хүүгийн эхэд нь бүх насаар хоригдох ял өгсөн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР