Байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Байнгын хороо хуралдана

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг дөнгөж сая түр завсарлуулан, Эдийн засгийн байнгын хороо хуралдахаар боллоо. Эдийн засгийн байнгын хороогоор Тавантолгойн асуудлыг авч хэлэлцэн, саналаа гаргасан даруйд 17.00 цагт чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхээр болов.

Харин чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулахын өмнө  Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг нийт гишүүдийн 83.7 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж