С.Жаргал Азийн наадамд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

С.Жаргал Азийн наадамд ажиллаж байна

Багаа дэмжье хуудасны уншигч та бүхэнд Монголын хөлбөмбөгийн ертөнц дэх нэгэн чухал хүнийг танилцуулая. Тэр хүн бол тоглогч биш, дасгалжуулагч биш харин хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагч юм.

Азийн хөлбөмбөгийн холбоо AFC (Asian Football Confederation)-ны ажилтан мөн Монголын хөлбөмбөгийн холбооны Гадаад харилцааны хэлтэсд ажилдаг нэг Монгол залууг танилцуулах гэсэн юм.

 

Сүхбаатарын Жаргал 1981 оны 1-р сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд ерөнхий боловсролыг Монгол болон Польш улсуудад эзэмшсэн ба Польшид очсон үеэсээ эхлэн хөлбөмбөгөөр эхлэж 10 жилийнхээ сургуулийн шигшээд тоглож амьдарч байсан мужийн аваргад тоглож байсан. Польш, Ирланд, Монгол зэрэг орнуудад дээд боловсрол эзэмшсэн бөгөөд 2011 оны 11 сараас буюу Монгол эх орондоо ирсэн даруйдаа өөрийн мэргэжлээр бус өөрийн хүсэл зорилгоор амьдрахаар шийдэж Монголын хөлбөмбөгийн холбоонд Гадаад харилцааны мэргэжилтэнгээр ажиллаж эхэлсэн ба одоог болтол ажиллаж байна. Тэр бол хоббигоо ажил болгосон Монголын бас нэгэн Мундаг залуу юм. Харин түүний хамгийн том хийсэн зүйл бол орон орны залуусаас шилэгдэн сонгогдож ажилдаг АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО буюу AFC-ын үндсэн ажилтан буюу Match Commissioner (Тэмцээн зохион байгуулагч)-аар 2013 оны 1 сараас эхлэн ажилласан юм. Энэхүү албан тушаал нь Азийн хөлбөмбөгийн холбооны зохион байгуулдаг хөлбөмбөгтэй холбоотой бүхий л тэмцээнийг зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, заавар зөвлөгөө өгдөг томоохон үүрэг роль бүхий ажил юм. Мөн түүнчлэн AFC-ээс зохион байгуулж буй тэмцээнд томилолт авч ажилдаг юм. Ийм ч учраас Жаргалаар бахархахгүй байхын аргагүй юм.

С.Жаргал мөн Италийн Ювентус багийн үнэнч фанат нь бөгөөд ганц ч тоглолтыг нь нойроо хугаслан алхсалгүй үздэг гэсэн шүү. Яг одоогоор БНСУ-д болж байгаа 17 дах удаагийн Азийн их наадмын Хөлбөмбөгийн тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар сонгогдсон наймхан шилдэг залуугийн нэг болж ажиллаж байгаа бөгөөд 10 сарын 4-нд эх орондоо ирэх юм.

 

С.Жаргалын зохион байгуулж байсан томоохон тэмцээнүүдээс дурдвал:

• Азийн хөлбөмбөгийн холбооны U-14 насны аварга шалгаруулах шигшээ тэмцээн (Хятад)
• 6 дах удаагийн Зүүн Азийн их наадам (Хятад-Таньжин)
• 27 дах удаагийн Зүүн өмнөд Азийн Их Наадам (Мьянмар-Най Пүй Тав)
• Азийн Аваргуудын лиг 2014 тэмцээний нээлтийн тоглолт Шандонг Луненг(Хятад) болон Бурим Юнайтед (Тайланд)
• Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн Келантан (Малайз) болон Янгон Юнайтед (Мьянмар) хоорондох тоглолт

 

17TH ASIAN GAMES.

17 дах удаагийн Азийн Их Наадам, Солонгос улс, Инчон хот 9-р сарын 14-өөс 10-р сарын 02-нХөлбөмбөгийн тэмцээний талаар:


• 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг

• Азийн Олимпийн хороо болон тухайн орны зохион байгуулах хороо буюу Инчон дах Азийн их наадмыг зохион байгуулах хороо хамтран зохион байгуулж байгаа.

• Хөлбөмбөгийн тэмцээний хамтран зохион байгуулагчаар Солонгосын хөлбөмбөгийн холбоо ажиллаж байгаа.

• Азийн их наадамд Азийн хөлбөмбөгийн холбооны гол үүрэг роль бол Хөлбөмбөгийн тэмцээний техникийн талаас дэмжлэг үзүүлэх юм.

• Азийн хөлбөмбөгийн холбоо хамгийн шилдэг туршлагатай ерөнхий зохион байгуулагчид болон ажилтануудыг сонгосон. 8-н Ерөнхий зохион байгуулагч.

• Нийт 6 стадион, 11-н том бэлтгэлийн талбай

• Азийн хамгийн шилдэг 29-н улсын эрэгтэй баг, 11 эмэгтэй баг оролцож байгаа.

• Азийн хөлбөмбөгийн холбооны шилдэг шүүгчидийн баг. 8 Ерөнхий шүүгч болон 70-н шүүгчдийн хамт.

• Азийн хөлбөмбөгийн холбооны хуулийн, сахилгын мөн нарийн бичгүүд зэрэг нийт 110н ажилтан мөн оролцож буй томоохон тэмцээн юм.

Амжилт хүсье залуу минь…

п

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж