Орон нутгийн номын санд ном хандивлана

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Орон нутгийн номын санд ном хандивлана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг угтан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор академийн эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдээс хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад хандивлах үйл ажиллагаа маргааш зохион байгуулахаар болжээ.

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж