Билл Гейтс, Карлос Слим Фото: Eduardo Verdugo / AP
Энэ жилийн дотор долларын тэрбумтнуудын тоо дэлхийн хэмжээнд 155 хүнээр нэмэгджээ. Одоо тэдний тоо 2325-д хүрсэн талаар Швейцарийн UBS банк ба Wealth-X гэдэг консалтингийн компанийн судалгаанд өгүүлэв.
Жилийн дотор тэрбумтнуудын тоо 7,1 хувиар нэмэгдсэн ба нийлбэр хөрөнгийн хэмжээ нь 7,3 их наяд доллар болсон нь 12 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Европт 755 тэрбумтан байгаа нь бусад бүс нутгаас хамгийн олон нь боллоо. Хойд Америкт 609, Азид 560 тэрбумтан амьдарч байна.
Тэдний 19 хувь нь хөрөнгөө залгамжилсан бол 55 хувь нь self-made ажээ. Тэрбумтнуудын 35 хувь нь дээд боловсролгүй, тэрбумтнуудын дундаж нас нь 63 ба дундажаар нэг хүнд 3,1 тэрбум ноогдож байна. Судалгааны дагуу тэд эхний тэрбумаа 40 насандаа босгосон байв. Тэрбумнуудын дунд 1-2 тэрбумтай хүмүүс олонх нь болж байгаа бол 50 тэрбумаас дээш хөрөнгийг зөвхөн дөрвөн хүн л эзэмшдэг ажээ. Forbes сэтгүүлийн өнгөрсөн долдугаар сарын мэдээгээр, дэлхийн хамгийн баян хүн нь Мексикийн Карлос Слим (79,6 тэрбум доллар) юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР