Дэниел Фрид. Фото: Joao Henriques / AP
Крымыг Украинд нь буцаахгүйгээр Барууны хоригийг цуцлах буюу зөөллөж болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах бөгөөд Америкийн хоригийг зохицуулагч Дэниел Фрид Чехийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлснийг Novinky.cz мэдээлсэн байна.
Есдүгээр сарын 5-ны Минскийн зөвшилцлийг сахисан нөхцөлд хоригийг цуцлах буюу сулруулж болно хэмээн тэр хэлэв. Гэхдээ Крымыг нэгтгэсэнтэй холбоотой зарим нэг хориг хэвээр үлдэнэ гэжээ.
Есдүгээр сарын 5-нд Украины зүүн хязгаарын хямралыг зохицуулах контактын хэсэг Минкс хотноо Киев ба өөрийгөө зарлан тунхагласан Донецк, Луганскийн ард улсуудын хооронд гал зогсоох тохиролцоонд хүрсэн байлаа. Украины зүүн хэсэгт удаан хугацаагаар эвлэрэл үргэлжилбэл хоригийг цуцлах болно гэж ерөнхийлөгч Барак Обама өмнө нь мэдэгдсэн байв.
АНУ-ын хоригийн сүүлийн багц арга хэмжээ есдүгээр сарын 12-нд авагдсан байгаа. Есдүгээр сарын 16-нд Канад Оросын эсрэг хоригоо чангалсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР