Аваргуудын лигийн G хэсгийн толгойд Английн “Челси” клуб бичигдэж байгаа. “Цэнхэрүүд” энэ хэсэг “Шальке”, “Спортинг”, “Марибор” гэсэн багуудтай багтсан болохоор торох юмгүй нэгээр гарна гэж үзэх мэргэжилтнүүд олон байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн шөнийн тоглолт “Челси”-д маш том сургамж боллоо. Тэд талбай дээрээ Германы “Шальке” клубыг хүлээж авсан ч, 1:1-ээр тэнцэж, оноо хуваалаа.. Тоглолтын 11 дэх минутад Фабрегас гоолдож, бүх зүйл ном журмынхаа дагуу эхэлсэн. Гэвч 62 дахь минутад Хунтелар хариуг нь барьж, багтаа нэг оноо авчирсан юм.
Харин нөгөө талд “Марибор” клуб талбай дээрээ “Спортинг”-ийг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 80 дахь минутад зочдоос Нани гоолдож, тэргүүллийг гартаа авсан. Харин талбайн эзэд эцсийн мөчид буюу 90 дэх минутад Заховичийн оруулсан гоолоор тэнцээ салгаж дөнгөсөн юм.
Эхний тойргийн дараах байдлаар “Спортинг” хэсгийн тэргүүнд байгаа бол “Шальке” удаалж, “Челси” хомоол хамж байна.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn