Бразилын волейболчид хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Бразилын волейболчид хагас шигшээд шалгарлаа

 

Тэмцээнийг зохион багуулагч Польшийн шигшээ баг өнөөдөр ОХУ-ын багийг хожвол шилдэг дөрөвт багтаж, медалийн төлөө өрсөлдөх юм.

Польшид болж буй волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг өнөөдөр(09.18) тодорно.

Тэмцээний хоёрдугаар тойргоос Франц, Польш, Иран, Бразил, ОХУ, Герман улсын шигшээ багууд шалгараад байсан. Багууд дахин хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд өнөөдөр сүүлийн хоёр тоглолт болж, шилдэг дөрвөн баг бүрэн тодрох юм.

“H” хэсэгт Бразил эхний тоглолтод талбайн эзэн Польшийн багт хожигдсон ч өчигдөр болсон хоёр дахь тоглолтод ОХУ-ын багийг 3:0-ийн харьцаагаар буулган авлаа. Тэдний хувьд ийнхүү дөрвөн оноотой болж, хагас шигшээд шалгарлаа.  

“G” хэсэгт Герман эхний тоглолтод Францад 0:3-аар хожигдсон ч Ираныг 3:0-ийн харьцаагаар хожлоо. Өнөөдөр Франц-Ираны багууд өрсөлдөх юм.

Өнөөдөр Польш-ОХУ, Франц-Ираны шигшээ багуудын тоглолт болж, шилдэг дөрвөн баг бүрэн тодрох юм. Тэмцээнийг зохион багуулагч орны хувьд өнөөдөр ОХУ-ын багийг хожвол шилдэг дөрөвт багтаж, медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээний нээлтийн тоглолтоос эхлэн олон мянган үзэгчдийнхээ өмнө Польшийн баг тамирчид шилдэг тоглолтуудыг үзүүлж байгаа билээ. 

Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэмцээний албан ёсны сайт: http://poland2014.fivb.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж