Оросын Онцгой байдлын яамны орлогч сайд Владимир Степанов мэдэгдэхдээ, Украины зүүн нутагт хүмүүнлэгийн тусламжийн ээлжит цувааг энэ долоо хоногийн сүүлчээр илгээхэд бэлэн гэлээ.
“Бид энэ ажиллагааг цаашид үргэлжлүүлэхэд бэлэн. Долоо хоногийн төгсгөл рүү тодорхой нэгэн шийдвэрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжийг хүргэх болно” гэсэн Степановын үгийг РИА Новости агентлаг дамжуулав.
Үүний өмнө Оросуудыг Донбасст хүмүүнлэгийн тусламж хүргэхээ зогсоохыг Украин шаардсан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР