"Хүүхэд алга болсон тул цааш тарааж, тус болно уу" гэх зурагтай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны анхаарлыг ихэд татах болсонтой холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрээр "Олон нийтийн сүлжээгээр олны анхаарал татаад байгаа сураггүй болсон хүүхдүүд бүгд тухайн хоногтоо багтан олддог. Олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдэж байгаа хүүхдүүдээс одоо болтол олдохгүй, эрсэдсэн тохиолдол байхгүй. Бүх хүүхдүүд олдсон. Харамсалтай нь Social media-аар байнга давтамжтай явж байгаагийн улмаас хүүхдүүд олдохгүй байгаа гэх сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээд байгаа юм. Олон нийтийн сүлжээнд мэдээлэл байршуулахаасаа өмнө, цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Жишээлбэл: энэ есдүгээр сарын 4-ны өдөр алга болсон хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ажилтнууд хоёр цагийн дотор олоод хүлээлгэж өгсөн байтал, тэр мэдээлэл 10 хоног олон нийтийн сүлжээгээр олон нийтэд хүрч арван мянга гаруй хүн бусадтай хуваалцсан/шэйрлэсэн/ байна " гэсэн юм.
Д.ЖАРГАЛ