Нойр булчирхайн хорт хавдрын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Нойр булчирхайн хорт хавдрын талаар хэлэлцэнэ

“Хавдар судлалын тулгамдсан асуудал-Нойр булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын симпозиум энэ сарын 19-20-ны өдрүүдэд болно. Хавдар судлалын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, оношлогоо эмчилгээний орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаас гарсан үр дүнг тусгахнь энэхүү симпозиумын зорилго аж. Симпозиумд Хавдар Судлалын үндэсний төв, Япон улсын Toкушимaгийн их сургууль, Tochigi хавдар судлалын төв, Kansai Анагаахын их сургууль, Wakayama анагаахын их сургууль, Jikei их сургууль, Nagoya анагаахын их сургууль, Kumamoto анагаахын их сургууль, Солонгос улсын Yonsei их сургуулийн төлөөлөл оролцоно. Симпозиум хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний өдөр буюу маргааш "Хорт хавдрын тулгамдсан асуудлууд" сэдэвт хурал Хавдар Судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төвд болно. Харин 20-ны 09.00-17.00 цагийн хооронд "Нойр булчирхайн хорт хавдрын менежментийн дэвшилт" сэдвээр "Corporate" зочид буудалд ярилцах аж.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж