Мария Шарапова, Григор Димитров. Фото: GVK / Bauer-Griffin / GC Images / Fotobank
Оросын теннисчин Мария Шарапова Болгарын теннисчин Григор Димитров хоёр харилцаагаа зогсоохоор шийджээ хэмээн NDTV мэдээлэв. Хосуудын хувьд энэ сарын эхээр өндөрлөсөн "US OPEN" тэмцээний хагас хагас шигшээд шалгарч чадаагүй бөгөөд тэднийг салахаар шийдсэн гэж эх сурвалж мэдээллээ. Харин хосууд энэ тухай албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Twitter сүлжээнд тэдний бичиж байгаагаас харвал татгалзсан мөн хамтдаа байхгүй зэрэг нь тэдний хүйтэрснийг илтгэж байгаа аж. Өнгөрсөн онд Шараповаг Дмитровын хүүхдийг тээж байгаа гэсэн яриа гарч байсан бөгөөд тэд 2012 оноос дотно болжээ.
Болгар залуутай найзлахаас өмнө Шарапова сагсчин Саша Вуячичтэй гурван жил үерхэж байгаад 2012 онд Шарапова сүйгээ буцаасан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР