Хүүхдүүд амрангаа суралцана

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд амрангаа суралцана

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн 500 хүүхдийг ногоон бүсийн зуслангуудад амраахаар эхний ээлжийн 140 хүүхдийг явуулаад байгаа. Харин өнөөдөр Нарлаг, Жавхлан зусланд амрах хоёрдугаар ээлжийн 360 хүүхэд амрангаа суралцахаар явлаа. Энэ удаагийн ээлжнээс эхлэн амрахаар явж буй хүүхдүүдийн нэг онцлог нь амрахаас гадна суралцах, тодорхой чиглэлүүдээр анхан шатны мэдлэгтэй болох боломжтойгоороо онцлог юм. Нарлаг зуслан гэхэд хүүхдүүдэд хэлний вакуумжуулсан сургалт явуулах бол, Жавхлан зуслан сагсан бөмбөг сонирхогч багачуудын ур чадварыг нь сайжруулах үүднээс Япон улсаас багш урьж хичээл заалгаж, манай улсын сагсан бөмбөгийн лигийн тамирчин ах нараар нь багшлуулах гэнэ. Мөн Цагааннуур зуслан бясалгалын чиглэлээр сонирхож буй хүүхэд багачуудыг урьж байгаа юм. Нийслэлийн ногоон бүс дэх 23 зуслангийн 19 нь амрагч хүүхдүүдийг хүлээн авч байгаа бөгөөд сонирхсон хүүхдүүд Нийслэлийн Хүүхдийн төлөө газарт очин аль зусланд амрахаа сонгох боломжтой юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж