Ардчилсан намын удирдлагууд орон нутгийн намын удирдлагуудтайгаа өнөөдөр цахим хурал хийлээ.
Уг хурлаар намаас зохион байгуулж байгаа “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгсөн юм. Эл сургалт, хэлэлцүүлгээ өнгөрсөн хавар зүүн аймгаас эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийтдээ 11 аймгийн 174 сумын иргэдтэй уулзаад байгаа юм байна. Харин ирэх долоо хоногоос Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, сургалт хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх юм байна.
Тэрчлэн аравдугаар сарын эхний долоо хоногт багтаан намын удирдах ажилтны зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсныг Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Д.Анхбаяр хэлсэн юм. Түүний хэлснээр энэ зөвлөгөөнд аймаг, дүүрэг, нийслэлийн Ардчилсан намын дарга нар цуглаж намын өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцах юм байна.
Г.НАРАН