Алдартнуудын хэлсэн ишлэлээс хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.17-нд нийтлэгдсэн

Алдартнуудын хэлсэн ишлэлээс хүргэж байна

A.Watts, E.Tolle нарын алдартнуудын хэлсэн ишлэлээс хүргэж байна.

 

"Бүх асуудал оюун санааны бий болгосон төөрөгдөл, зэрэглээ."

"Өөрийнхөө бодол, ааш зан, үйл хөдлөлийнхөө чимээгүй ажиглагч нь бай. Та бол толгой дотор сонсогдох тэр чимээ, шуугиан, бодол, ярианы доор нь орших хөдөлгөөнгүй орон зай. Та бол өвчин, шаналалын доор нь орших баяр баясгалан, хайр энэрэл."

"Бид өмнөө байгаагаа шүүмжилж, дүгнэж цэгнэхгүйгээр зөвшөөрөн хүлээн авах үед оюун санааны хүлээснээс ангижирна. Ингэснээр хайр, баяр баясгалан, амар тайван байдлыг мэдрэх боломж, орон зай гарч ирнэ."

"Таны хийх ёстой ганц зүйл бол тухайн агшиныг байгаа чигээр нь, бүрэн зөвшөөрөн хүлээн авах. Тэгэж чадваас та яг одоо, байгаа газартайгаа зохицож, өөрөө өөртэйгээ амар тайван байх боломжтой болно"

""Энэ агшинаас өөр агшин байхгүйг гүн гүнзгий ухаарч, ОДОО-г амьдралыхаа хамгийн чухал төвлөрөл болгохтун."

E.Tolle

 

"Бид амьдралыг эцсийн эцэст утга учир нь тайлагдах зорилготой нэгэн төрлийн аялал, урт удаан бадарчлал мэт бодоцгоодог. Тэгээд хамгийн чухал нь тийшээ очих: тэр зорилгодоо хүрэх, тэр амбицаа биелүүлэх ч юмуу эсвэл үхчихээд диваажинд очно ч гэдэг юм уу. Гэвч бид тэгснээрээ учрыг нь ойлголгүй, алдсаар байгаад хамаг амьдралаа өнгөрөөчихдөг. Амьдрал өөрөө хөгжим шиг зүйл байсан, бид тэр хөгжим явж байх хугацаанд нь амжиж бүжиглэж, дуулцгаах ёстой байсан…"

A.Watts

 

Амьдралын зорилго: Түүнд өөрийгөө эргэлт буцалтгүйгээр зориулах, үгийн бүрэн утганд төрөх, бүрнээр сэхээрэх. Өөрийн "нялзрай" бодлоос салж, бодит нөхцөлд хязгаарлагдмал хэдий ч өөрийн боломж, хүч чадалд итгэх… "Өөрөө өөртэйгөө" ганцаараа үлдэж чаддаг байх, түүний зэрэгцээ, өөрийн хайртай дотны хүмүүстэй хамт "нэгэн бүхэл" зүйл байж чадах, хүн чанараа гээхгүйгээр өөрийн дотоод ухамсрынхаа дуу хоолойг дагаж мөрдөх…

Оюуны санааны хувьд эрүүл хүн нь: Өөрийн хайр, шалтгаан, итгэлээр амьдардаг хүн бөгөөд өөрийн нэгэн адил ойр дотны болон бусад хүмүүсийн амьдралыг ч хүндэтгэн үздэг.

Э.Фромм-ын “Эрүүл нийгэм”.

Орчуулсан: А.БАЛЖИННЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж