"Лужники» цэнгэлдэхийг 2018 оны ДАШТ-нд зориулан засварлаж байна. Фото: Дмитрий Коротаев / "Коммерсантъ»
Европын холбоо нь Оросын бүх олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хасна гэж заналхийсэн тухай Германы Bild сонинд бичиж, энэхүү арга хэмжээг Украины байдалтай холбогдуулан авч магадгүй гэжээ.
Спортын хориг арга хэмжээний жагсаалтад 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн, 2016 оны хоккейн дэлхийн аваргын тэмцээн, 2015 оны усанд сэлэлтийн дэлхийн аваргын тэмцээн зэрэг орж байгаа ба мөн “Формула-1” уралдааны Гран-пригийн Сочийн уралдаан зэргийг оруулах бололтой. Хоригийг есдүгээр сарын 23-нд батлах магадлалтай гэж бичжээ.
Үүний өмнө, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттер Оросыг ДАШТ-2018 оны эзэн хэвээр үлдэнэ гэж хэлээд мундиалийг бойкотлох нь утга учиргүй гэсэн байна. Мөн УЕФА-гийн тэргүүн Мишель Платини ба Германы хөлбөмбөгийн холбооны дарга Вольфганг Нирсбах нар ийм байр суурьтай байгаа аж.
Орос одоогоос дөрвөн жилийн өмнө 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн зохион явуулах эрхийг авсан. ДАШТ 2018 оны зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 8-ны хооронд явагдахаар төлөвлөгдсөн байгаа. Сочийн авто зам дээр Оросын Гран-при тэмцээний уралдаан 2014 оны аравдугаар сарын 12-нд явагдах бөгөөд Формула-1 уралдааны ээлжит шатыг явуулах гэрээ нь 2020 он хүртэл сунгагдах эрхтэйгээр байгуулагджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР