А хэсгийг “Ювентус” тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.17-нд нийтлэгдсэн

А хэсгийг “Ювентус” тэргүүлж эхэллээ

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2014-2015 улирлын тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Өнгөрсөн шөнийн тухайд A, B, C, D хэсгийн эхний тойргийн тоглолтууд болсон.  А хэсэгт Италийн “Ювентус” клуб талбай дээрээ Шведийн “Мальме” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсанаар гараагаа амжилттай эхлүүллээ.

Тоглолтын 59, 90 дэх минутад “Ювентус”-ын шилдэг довтлогч Карлос Тевез хоёр гоол оруулснаар багтаа  хэрэгтэй гурван оноог авчирсан юм. Тэгвэл нөгөө талд Грекийн “Олимпиакос” клуб талбай дээрээ Испанийн “Атлетико Мадрид”-тай тулж, хүчтэй өрсөлдөгчөө 3:2-оо буулгаж авлаа. 

Тоглолтын 13 дахь минутад Масуаку, 31 дэх минутад Афеллай нэр гоолдож талбайн эзэд тэргүүлийг гартаа авсан. Харин  38 дахь минутад Манжукич гоолдож, тооны харьцааг ойртуулсан. Гэвч 73 дахь минутад Митроглу гоолдож, талбайн эзэд тэргүүллээ баталгаажуулах нь тэр. Гэхдээ зочид бууж өгөөгүй, 86 дахь минутад Гризманн гоолдсон. Гэвч тоог тэнцүүлэх цаг тэнд байсангүй.

Ингэснээр эхний тойргийн дараах байдлаар “Ювентус” хүснэгтийг тэргүүлж, “Олимпиакос” удаалж байна.

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж