Азийн спортын 17-р наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 04-нд БНСУ-ын Инчон хотноо үргэлжилнэ. Азийн наадамд Монгол Улс спортын 23 төрөлд 240 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.
Энэ удаагийн наадамд эрэгтэй 10, эмэгтэй гурван боксчин оролцохоор болжээ. Ширэн бээлийтнүүдийн тэмцээн есдүгээр сарын 24-нөөс урьдчилсан шатны тоглолт эхэлж аравдугаар сарын 3-нд медальтнууд тодорно.
Эрэгтэй
- 49кг Г.Ган-Эрдэнэ
- 52кг Х.Энхдэлгэр
- 56кг Н.Төгсцогт
- 60кг Д.Отгонжаргал
- 64кг Б.Чинзориг
- 69кг Б.Түвшинбат
- 75кг Н.Шинэбаяр
- 81кг С.Эрдэнэбаяр
- 91кг Д.Отгонбаяр
- +91кг Б.Энхбаяр
Эмэгтэй
- 51кг М.Нандинцэцэг
- 60кг О.Сувд-Эрдэнэ
- 75кг Э.Ундрам