УИХ-ын чуулганы завсарлагааныг ашиглан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын 17-20-ныг хүртэл говийн аймгуудад ажиллах юм. Яг одоо тэрээр Дорноговь аймгийн Сайншандад ажиллаж, тус суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.
Маргааш Замын-Үүд суманд ажиллаж, хилийн боомт, гаалийн үйл ажиллагаатай танилцана. УИХ-аас Хилийн боомтын тухай хуулийг баталсан, мөн Засгийн газраас Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Замын-Үүд суманд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг холбогдох газруудаас гаргасан, тэгвэл дээрх өргөн мэдүүлсэн хуулийн хүрээнд юуг анхаарах шаардлагатай, газар дээрээ асуудал ямар байна вэ, чөлөөт бүс байгуулах ажлын явц ямар байна вэ зэрэг олон асуудлыг энэ үеэр бүлгийн дарга биечлэн танилцана.
Г.НАРАН