“Бидний шийдэл – Шинэ хот, Хамтдаа шийдье” уриан дор МАН-аас Улаанбаатар бүсийн зөвлөгөөн-2014 –ыг олон улсын Найрамдал зусланд өнөөдөр хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй удирдлагууд, мөн нийслэл болон есөн дүүргийн МАН-ын намын хорооны төлөөлөгчид оролцжээ.
Зөвлөгөөнд оролцогчид хотын хөгжил дэвшил, эдийн засгийн орчин, иргэдийн амьдрал ахуйг сайжруулах талаар шинэ гарц, гаргалгаа гаргаж санал солилцож буй юм байна. Зөвлөгөөнөөс гаргасан шийдлүүдийг 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах гэнэ.
Г.НАРАН