Гарри жонон ойгоороо олон саяын өвийг авлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.16-нд нийтлэгдсэн

Гарри жонон ойгоороо олон саяын өвийг авлаа

© Fotobank.ru/Getty Images

Жонон Гарри ням гаригт гучин нас хүрч өөрийн эх Диана гүнжийг гэрээсийн 13 сая фунтыг өвлөн авав.

Диана гүнж хүү нартаа 6,5 сая фунтыг тус тусд нь гэрээслэн үлдээсэн ба гэрээсийн дагуу тэд 30 хүрээд хөрөнгийг өвлөн авах эрхтэй. Хадгалуулсан  мөнгө нь Гаррийг 30 хүрэхэд хүүгийн хамт 13 сая фунт болсон байв. Түүнээс өвлөлтийн татвар төлөөд цэвэрээр 10,7 сая  фунтыг Гарри авах юм. Том ах нь мөнгөө 2012 онд авсан байв.

Одоо ахмад цолтой Гаррийн цалин нь жилдээ 39-40 мянган  фунт стерлинг байгаа. Хөгжилтэй энэ залуу дуулиан шуугианд өртөх нь их ч янз бүрийн буяны арга хэмжээнд оролцдог. Саяхан цэргийн эрэмдэг хүмүүсийн хамт өмнөд туйлд аялаад ирсэн ба Лесота улсад өвчтэй хүүхдүүдийн сургуулийг бариулж байгаа. Гэрлэж амжаагүй Гарри хоёр ч удаа  хайрын адал явдалтай байв. Одоо “Эдинбургийн мисс” асан 25 настай Камилла Терлоутай үерхэж байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж