Хамес Родригес
Фото: @peopleenespanol
Алдарт "People" сэтгүүл 2014 оны хамгийн секси тамирчдын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтын нэгдүгээрт "Реал Мадрид" клубын хөлбөмбөгч, Колумбийн шигшээ багийн тамирчин Хамес Родригес бичигдсан талаар Latin Post мэдээлэв.
Өдгөө 23 настай колумби залуугийн зургийг сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсанд хэвлэсэн байна. Хамесийн тухай түүний эхнэр Даниэла Оспин тус сэтгүүлд ярихдаа “Тэр их царайлаг. Нөхөр маань мэдээж хувь хүнийхээ хувьд надад маш их таалагддаг. Би Хамест хайртай” хэмээжээ. Тэдний хүү удахгүй хоёр нас хүрэх юм байна.
Родригес өнгөрсөн долдугаар сард"Монако" клубээс "Реал Мадрид"-д очсон юм. Нийт 80 сая еврогоор үнэлэгдсэн залуу од шинэ багтаа хоёр тоглолт хийж, нэг гоол оруулаад байна.
Энэ онд Бразильд болсон ДАШТ-д тэрээр зургаан гоол оруулсан амжилтаар, тэмцээний шилдэг мэргэн буучаар тодорсон билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР