Топ-20 индекс 1.11 хувиар өслөө

Хуучирсан мэдээ: 2014.09.16-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн(09.16) өдрийн үнэт цаасны арилжаагаар 15 хувьцаат компанийн нийт 10,637 ширхэг хувьцаа арилжигдаж, 20,416,656.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 
 
Энэ өдөр “А” самбарт 11 компанийн 10,539 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 19,951,756.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 98 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 464,900.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 
 
ТОП-20 индекс 16,163.81 нэгж буюу 1.11%-иар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс  1,002.76 нэгж болж 0.08 % иар  буурсан үзүүлэлтэй байна.
 
Эх сурвалж: http://mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж