Jolie шинэ шивээстэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Jolie шинэ шивээстэй болжээ

Холливуудын нэрт жүжигчин Angelina Jolie өвөрмөц олон янзын шивээстэй. Харин тэрбээр эдгээр шивээсийнхээ тоог нэгээр нэмэн, зүүн гарын шуун дээрх шивээсийн 13-ын тооны хажууд мушгирсан дүрстэй жижиг шивээс хийлгэжээ.
Түүний энэхүү шинэ шивээсийг “Salt” киноны нээлтийн ёслолд оролцох үеэр нь гярхай гэрэл зурагчид дурандаа буулгаж амжсан байна.  Зургаан хүүхдийн ээж жүжигчин Jolie энэхүү адал явдалт кинонд тусгай агентын дүрийг бүтээсэн ба кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Сүүлийн үед Jolie-г жирэмсэн болсон удахгүй долоо дахь хүүхэд нь мэндэлнэ хэмээн хэвлэлүүдээр бичээд байсан. Сэтгүүлч энэ талаар түүнээс асуухад “Би жирэмсэн биш. Хүүхэд гэдэг маш их анхаарал халамж шаарддаг. Тус бүрд нь хангалттай цаг гаргах боломжгүй бол хүүхэд төрүүлэх хэрэггүй гэж бид хоёр боддог. Тиймээс одоохондоо гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх бодолгүй байна. Ирээдүйд юу ч болж болох л юм” хэмээн ярьжээ.

Н.Наран  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж