
Түүний энэхүү шинэ шивээсийг “Salt” киноны нээлтийн ёслолд оролцох үеэр нь гярхай гэрэл зурагчид дурандаа буулгаж амжсан байна. Зургаан хүүхдийн ээж жүжигчин Jolie энэхүү адал явдалт кинонд тусгай агентын дүрийг бүтээсэн ба кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Сүүлийн үед Jolie-г жирэмсэн болсон удахгүй долоо дахь хүүхэд нь мэндэлнэ хэмээн хэвлэлүүдээр бичээд байсан. Сэтгүүлч энэ талаар түүнээс асуухад “Би жирэмсэн биш. Хүүхэд гэдэг маш их анхаарал халамж шаарддаг. Тус бүрд нь хангалттай цаг гаргах боломжгүй бол хүүхэд төрүүлэх хэрэггүй гэж бид хоёр боддог. Тиймээс одоохондоо гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх бодолгүй байна. Ирээдүйд юу ч болж болох л юм” хэмээн ярьжээ.
Н.Наран