С.Цэрэнчимэд Азийн наадамд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2014.09.16-нд нийтлэгдсэн

С.Цэрэнчимэд Азийн наадамд зодоглоно

17 дахь удаагийн Азийн зуны спортын наадам есдүгээр сарын 20-нд БНСУ-ын Инчон хотноо нээлтээ хийх бөгөөд аравдугаар сарын 4-нд өндөрлөнө.

Тус наадамд оролцох Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчид тодорсон байна. Эрэгтэй багийн тухайд хоёрдугаар баг оролцох бол Гавьяат тамирчин О.Бурмаа, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нарын тэргүүтэй бүсгүйчүүд Азийн наадамд зодоглох аж.

Энэ удаагийн Азийн наадмын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тус тэмцээний 63 кг-д Гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны Универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт С.Батцэцэгийг оролцуулахаар байсан ч түүний оронд отгон дэлхийн аварга С.Цэрэнчимэд явахаар болсон байна. С.Батцэцэгийн хувьд ДАШТ-д явахын өмнө хуруундаа бэртэл авсан бөгөөд формондоо бүрэн орж чадаагүй байгаа аж.

Насанд хүрэгчдийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт С.Цэрэнчимэд анх удаа Азийн наадамд зодоглохдоо жин өгсөж, өрсөлдөх юм байна.  

Азийн наадамд 48 кг-д Э.Нарангэрэл, 55 кг-д С.Бямбацэрэн, 63 кг-д С.Цэрэнчимэд, 75 кг-д О.Бурмаа нар зодоглохоор болжээ. Эрэгтэй багийн тухайд хоёрдугаар шигшээ баг оролцох аж.

“Инчон-2014” Азийн наадмын бөхийн чөлөөт барилдааны тэмцээн есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 1-ний хооронд болно.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж