Автмашины дугуйны хий байх ёстой хэмжээнээсээ бага байх нь осол гарахад нөлөө үзүүлдэг байна. Үүнийг жолооч нар тэр бүр мэдэхгүй дугуй нь хагараад бүр хийгүй болсон тохиолдолд л дугуйгаа солих юм уу, засварын газар очдог.
Дугуйнуудынхаа хий болон даралтыг байнга хянаж байх нь таныг эрсдлээс хамгаалах нэг давуу тал ба Fobo төхөөрөмж энэ боломжийг танд олгоно.
Жижиг төхөөрөмжийг дугуйндаа зүүгээд гар утастайгаа Bluetooth-ээр холбогдон бүхий л үзүүлэлтүүдийг нь авна. Ингэснээр таны аль дугуй стандарт хэмжээнд хүрэхгүй байгааг оношилж болох юм байна.
Үнэ нь 90 ам.доллар.
Т.БИЛГҮҮН