“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголонгийн 5.5 км авто замын ажил, ажлын бүтээмж өндөртэй шинэ технологи танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.
“Монос”-ын уулзвараас Нисэх, Сонсголонгийн уулзвар хүртэлх зам нь 24 см зузаантай, бетонон хучилттай бөгөөд ХБНГУ-ын WIRTGEN SP500 бетон дэвсэгч техник ашиглан тавьж байгаа ажээ. Шинэ технологиор тавьж байгаа замыг 60 жилийн настай гэдгийг гүйцэтгэгч байгууллагынхан онцлов.
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД